Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
МАХН Н.Энхбаярын шүүх хурлаар АН-ыг шантаажлав
МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал энэ сарын 31 буюу нөгөөдөр болно. Харин МАХН энэ шүүх хурлаар АН-ыг шантаажлав. Тэд Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээндээ “Засгийн газар байгуулахад болон түүний үйл ажиллагааны явцад төр засгийн аливаа институцийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлт гаргах аваас “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” нь Хамтарсан Засгийн газар байгуулах талаар явагдаж буй хэлэлцээг зогсоох бөгөөд Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй, түүнээс гарах болно гэдгээ ил тод мэдэгдсүгэй” гэж заасныг сануулж албан ёсоор сануулав. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг шүүх хурлаар буруутай хэмээн үзээд баривчилчихвал улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзээд МАХН Хамтарсан Засгийн газраас гарах юм байх. Харин үүний хариуг АН хэрхэн барих нь сонирхол татаж байна. Н.Энхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгох уу, эсвэл Шүүх бол улс төрийн институц биш гэж үзэх юм болов уу. Ямартай ч, МАХН-ынхан хэдхэн минутын өмнө улс төрийн хэлмэгдүүлэлт гарвал бид Хамтарсан Засгийн газраас татгалзана хэмээн ОНХМХ хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























