Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Ө.Энхтүвшингийн хариу “үгүй” гэж гарчээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад МАН-ын бүлгээс ирүүлсэн гурван хүсэлт хариу өгөх шийдвэр гаргаж. АН-ын бүлгийнхэн МАН-ынханд товч бөгөөд тодорхой хариу барихаар бэлдэж. Ингээд МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд “хүсэлтийг чинь хүлээж авах боломжгүй” гэсэн үгээр бэлэг барих гэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай уулзах үеэрээ нэгдүгээрт, УИХ-ын даргыг сонгох процессыг дахин явуулах, хоёрдугаарт Өвөрхангайн тойргийн асуудлыг яаралтай шийдвэрлэх, гуравдугаарт, таван сонгуулийн тойргийн хорооны автомат машинаар тоолсон санал хураалтын дүнг гараар тоолохыг хүссэн аж. Гэвч Ардчилсан намын бүлэг эл асуудлыг хэлэлцээд, "УИХ-ын даргыг томилох процесс хуулийн дагуу явагдсан тул УИХ-ын дарга З.Энхболд дахин тамга тэмдэг хүлээлцэх шаардлагагүй гэж үзжээ. Харин Өвөрхангайн тойргийн хороонд гарсан сонгуулийн маргааныг УИХ, улс төрийн нам шийдэх нь хууль эрх зүйн талаасаа боломжгүй. Эл асуудлыг шүүх шийднэ гэдгийг МАН-ынханд уламжлав. Гуравдугаарт, гараар санал тооллого явуулах боломжгүй, УИХ-ын сонгуулийн тухай хуульд автомат машинаар саналын хуудсыг тоолно гээд заачихсан. Дээрх асуудлыг хуулийн хүрээнд шийднэ гэсэн байр суурьт АН-ынхан хатуу зогсоно гэнэ. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс автомат машинд асуудал байхгүй гэж үзсэн учраас аль нэг улс төрийн хүчний шаардлагад нийцүүлж ажиллах ёсгүй юм" хэмээн үзжээ.

0 Сэтгэгдэл