Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” Монголд хувьцаа гаргана

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ Канад Улсад 2000 онд үүсгэн байгуулагдсан, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX)-ийн нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцааг Монгол Улсад гаргах асуудлыг хэлэлцэн дэмжижээ. Ингээд нэг бүр нь 640 төгрөгийн үнэ бүхий нийт дөрвөн сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэнэ. Энэ нь гадаад улсын арилжаа эрхлэгч байгууллагад бүртгэлтэй компанийг Монгол Улсад давхар бүртгэж буй анхны тохиолдол юм.

Ийнхүү дэлхийн тэргүүлэгч биржүүдэд бүртгэлтэй компаниудын хувьцаа Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн болон орж ирснээр үнэт цаасны салбарын идэвхи, иргэд, хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн СЗХ-оос үзэж байна. “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компани Монгол Улсад хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад шинээр гаргаж буй хувьцаагаараа татан төвлөрүүлэх хөрөнгийг энэ онд хийх хайгуул, өрөмдлөгийн ажил мөн хэрэгжүүлж буй төслүүдийн эрдэс баялгийн нөөц тогтоох, техникийн судалгаа хийх ажлуудад зарцуулахаар төлөвлөжээ. Дашрамд дурдхад тус компани Онтариогийн Үнэт цаасны зохицуулах хорооны шийдвэрээр 2005 оноос Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байна.

0 Сэтгэгдэл