Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Гадаад худалдааны бараа эргэлт 690 сая ам.доллараар нэмэгджээ

Монгол Улс энэ оны эхний 4 сард дэлхийн 125 улстай худалдаа хийжээ. Ингээд  гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.7 тэрбум ам.доллар болов. Үүнээс экспорт 2.1, импорт 1.6 тэрбум ам.долларт тус тус  хүрлээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690 сая ам.доллараар нэмэгдэв. Задлаад харвал экспорт 225.8, импорт 464.2 сая ам.доллараар тус бүр өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 238.5  сая ам.доллараар буурч, 543.4 сая америк долларт болсон дүн гарлаа.
Экспорт өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс:
-Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт  68.8
-Үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлс  68.7 сая ам.доллараар өссөн  байна.
Харин импорт  өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс:
-Эрдэс бүтээгдэхүүний импорт 90.3
-Дизелийн түлш 56.9
-Машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 120.6
- Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 78.6
-Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 56.8 сая ам.доллараар тус бүр нэмэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан