Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Монгол Улсын эдийн засаг өрсөлдөх чадвараар сүүл мушгиж явна

Швейцарийн бизнесийн IMD сургууль дэлхийн улс орнуудыг макро эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр нь жагсаажээ. Үүнд 63 улс хамрагдсан байна. Тэгвэл Монгол Улс Украин, Бразил, Хорватын ард 62 дугаарт жагсажээ. Харин 63 дугаарт Венесуэль улс орлоо хэмээн kommersant.ru хэвлэл мэдээлэв.
Энэхүү жагсаалтыг гаргахдаа 6000 гаруй хөрөнгө оруулагч, шинжээчдээс асуулга явуулсан аж. Тэгэхдээ эдийн засгийн байдал, төрийн зохицуулалт, дэд бүтцийн чанар, бизнесийн үр ашигтай байдал гэсэн дөрвөн үзүүлэлтийг голлон асуусан байна.

Энэ жилийн рейтингийг АНУ тэргүүлсэн бол хоёр гуравдугаарт Гонконг, Сингапур ороод араас нь Нидерланд, Швейцарь удаалсан байна. БРИКС-ийн орнуудаас Хятад бусдыгаа тэргүүлж өмнөх жилийнхээс таван ч байраар урагшилж 13 дугаарт оржээ. Герман 15, Франц 28 дугаарт орсон гэнэ. Манай хойд хөрш ОХУ өнгөрсөн онд 46 дугаарт жагсч байсан бол энэ жил нэг байраар урагшилж 45-д орсон байна.

0 Сэтгэгдэл