Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчидтай уулзав
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  болон түүний хүндэт зочноор дагалдан яваа Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат  тамирчин, Бээжингийн олимпын  аварга Э.Бадар-Ууган нар  Лондонгийн олимпын наадамд оролцож буй Монгол Улсын шигшээ багийн тамирчидтай олимпын хотхонд өнөөдөр уулзжээ. Тэднийг  Монгол Улсын Шадар сайд, Лондон 2012 зуны олимпын наадмын багийн ахлагч М.Энхболд, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч З.Загдсүрэн, Биеийн тамир спорт газрын дарга Ч.Наранбаатар нар угтан авсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч баг тамирчиддаа амжилт хүсч, Монгол Улсын төрийн далбааг Лондонгийн олимпод мануулахыг уриалсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан