Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг олон улсын хэлэлцээрээс ганзага дүүрэн ирлээ

Монгол Улс нүүрсний үнэлгээгээ өсгөж чаджээ. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг олон улсын хэлэлцээрээс ганзага дүүрэн ирлээ. Он удаан жил шүүмжлэлд өртсөн Монгол нүүрсний үнэлгээ өссөн гэх таатай мэдээ бидэнд ирлээ. Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг худалдан авагч нартай нүүрсний үнийн хэлэлцээрийг амжилттай хийжээ. Тус ажлын хэсэг “Чалко Трейдинг Хонконг” компанитай тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд нүүрсний үнийн талаар хэлэлцсэний үр дүнд Монгол Улсаас гадагш нийлүүлж буй нүүрсний үнийг өсгөж чадсан байна.

Уг хэлэлцээрийн дагуу, 2017 оноос хойш огт хөдөлгөөнд ороогүй нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.долларт хүргэж буй юм. Энэ нь одоогийн үнэлгээнээс 70 центээр өсөж буй үзүүлэлт бөгөөд үүнийг дагаад манай улсын уул уурхайн салбарын ашиг орлого нэмэгдэж, энэ хэрээр эдийн засагт оруулах хувь нэмэр ч дээшилнэ. Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс Баруун Цанхийн үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлж чадсан ч нийлүүлэлтийг үнийг цаашид нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс- Тавантолгой” ХК нүүрсний үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг “Чалко Трейдинг Хонконг” компанид тавьсан тэдний талаас уг саналыг дахин нягталж, ТУЗ-дөө танилцуулсны дараа энэ долоо хоногт багтаан хариу өгөхөөр болсон байна.

Уг нь манай улс Таван Толгойгоос нүүрс тээвэрлэж эхэлсэн цагаас нүүрсний үнийг олон улсын жишигт ойртуулахаар олонтаа хэлэлцээр хийсэн. Гэвч “Чалко Трейдинг Хонконг” компанитай анх зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутамд үнэд өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалыг 2011 онд байгуулсан гэрээнд тусгасан байжээ. Харин энэхүү аргачлалд дутагдалтай тал байсан учраас өнгөрсөн хугацаанд манай улс уг асуудлын шийдлийг олж чадаагүй аж. Тиймээс “Эрдэнэс Таван Толгой” компанийн зүгээс санал болгосноор, уг аргачлалыг засч сайжруулах ажлыг эхлүүлсэн байна. Үүний дүнд томоохон ахиц гарч, хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон нь бас нэг амжилт юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан