Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Ерөнхийлөгч Английн хатан хаантай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцож буй эх орныхоо тамирчдыг дэмжихээр Лондон хотноо хүрэлцэн очоод байгаа билээ. Олимпийн наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Английн Хатан хаан II Элизабеттэй уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Англи Улс Зуны XXX олимпийг амжилттай зохион байгуулж байгаад нь баяр хүргээд, Олимпийн наадмын тухай болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцсон байна. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Ж.Рогге, Их Британийн Ерөнхий сайд Д.Камерун, Хунтайж Чарльз болон Хатан хааны гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцлаа.
“Лондон-2012” Зуны Олимпийн наадмын нээлтэд 90 орчим төр засгийн тэргүүн , өндөр дээд хэмжээний зочид оролцсон юм. Олимпийн наадмын нээлтийн үеэр эдгээр хүндэт зочид уулзаж ярилцан, санал бодлоо солилцох боломж өргөн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Д.Бангуо, ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Финландын Ерөнхийлөгч С.Нийнисто, Бразилийн Ерөнхийлөгч Д.Руссеф, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Италийн Ерөнхийлөгч Ж.Наполитано, Туркийн Ерөнхий сайд Т.Эрдагон, Испанийн Софиа Хатан хаан, АНУ-ын Тэргүүн хатагтай М.Обама нартай уулзаж ярилцжээ.

0 Сэтгэгдэл