Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
”Орбит” цамхагаас Лондонг бүхэлд нь харж болно

“Лондон-2012” олимпийн цэнгэлдэхийг дээрээс нь үзэгчдэд
харуулахын тулд босгосон “Орбит” цамхаг үүдээ нээжээ. Олимпийн наадам эхэлсэн
өдрөөс хойш Орбит цамхгийн оройгоос олимпийн цэнгэлдэх хүрээлэн, олимпийн
тосгон, тэр бүү хэл Лондон хотыг бүхэлд нь харах гэсэн хүмүүсийн цуваа
тасрахгүй байгаа гэнэ. Лондонд очсон хүн болгон заавал үзэх Орбит цамхгийн
зураг төслийг олон улсад нэртэй уран барилгач Аниш Капур гаргажээ. 115 метр
өндөр Орбит цамхаг Их Британийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байна.
Зочид цамхгийн нарийхан хаалгаар орж, цахилгаан шатаар дээш өгсөн, ердөө 30
секундын дотор 85 метрийн өндөрт гарах аж. Харин цамхгийн орой дээрээс олимпийн
цэнгэлдэх төдийгүй, Лондон хот бүхэлдээ харагддаг байна. Цамхгаас доош буухдаа
мушгиралдсан дугуй шатаар буудаг аж. Орбит цамхгийг олимпийн наадмын дараа түр
хугацаагаар хааж, 2013 оны сүүлчээр дахин нээх юм байна.

Олимпийн тосгонд 180 метр өндөр цамхаг байгуулах төсөл дээр олон улсын 30 гаруй
уран барилгач ажиллажээ. Эцэст нь уран барилгач Аниш Капурын загварыг сонгосон
байна. Цамхгийг барих ажлыг 2010 оны арваннэгдүгээр сараас эхэлж, өнгөрсөн
дөрөвдүгээр сард барьж, дуусгажээ.
0 Сэтгэгдэл