Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Инфляц 17 хувьд хүрсэн талаар Монголбанкны удирдлагууд УИХ-ын даргад танилцуулав

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Дэд ерөнхийлөгч Н.Золжаргал нар төрийн өндөр албыг хаших үүрэг хүлээсэнд УИХ-ын дарга З.Энхболдод Монголбанкны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж банк, төсөв, мөнгөний бодлогын одоогийн болон цаашдын чиг хандлагын талаар танилцуулав.
Тэрээр танилцуулгадаа, инфляц тавдугаар сарын дүнгээр 17 хувьд хүрсний 67 хувь нь махны үнийн өсөлт байсан. Одоо инфляци 14,7 хувь болон буурч, махны үнийн өсөлт 49 хувьтай байна. Махны нөлөөг авчихвал инфляци найм орчим хувьд очно. Цаашид инфляци буурах хандлага байх болов уу гэсэн чигтэй байгаа. Мөн гаднаас орж ирж байгаа хөрөнгийн урсгалын хурдац саарч байгаагаас шалтгаалан мөнгөний нийлүүлэлт хурд саарч байна. Цаашид инфляцид нөлөөлөх нэг том хүчин зүйл нь төсвийн алдагдлын асуудал юм. Гадаад худалдааны алдагдал нэмэгдсэн, мөн дотооддоо төсвийн алдагдал нэмэгдэж байгаагаас шалтгаалан ханш оны эхнээс тогтвортой байж байгаад тав, зургадугаар сарын эхнээс суларсан үзүүлэлттэй байгаа гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэллээ.
Махны менежментийг гаднаас хамаарахгүй байлгах асуудлыг цэгцэлж инфляцийг бууруулах хэрэгтэй. Энэ бол хэнээс ч асуухгүйгээр шийдэх бидний гар дор байгаа ажил гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв. Мөн шинээр томилогдох Хөдөө аж ахуйн сайдтай тулж ажиллах шаардлагатай гээд, одоо ярих биш асуудлыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэлээ.
Түүнчлэн Оюутолгойгоос орох бодит орлого хэзээнээс хэрэгжиж эхлэх асуудлаар УИХ-ын дарга тодруулсан юм.

0 Сэтгэгдэл