УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ОПЕК нефтийн олборлолтыг нэмэгдүүлэхгүй ч ....
ОПЕК-ийн хяналтын мониторингийн хорооны ээлжит хурал Оманы нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. 2016 оны 10 дугаар сараас нефтийн үнийг барих, газрын тосны салбарын цаашдын хөгжлийг хадгалахын тулд нефть экспортлогч орнууд нэгдэл /ОПЕК/-д харьялагддаг улсууд 2017 оны нэгдүгээр сар хүртэл өдрийн олборлолтоо 1,2 сая баррелиар бууруулахаар гэрээ байгуулсан юм. Харин тус холбоонд харьяалагддаггүй орнуудын хувьд өдрийн олборлолтоо 558 мянган баррелиэр бууруулахаар болсон. 2017 оны эхээр ОПЕК-ийн орнууд энэхүү гэрээгээ 2018 оны 3 дугаар сар хүртэл мөрдөж ажиллахаар тохиролцсон байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдийн уулзалтаар энэхүү гэрээгээ 2018 оны сүүл хүртэл мөрдөж ажиллая гэж тохиролцсон тухай мэдээлэв.
ОПЕК-ийн хяналтын мониторингийн хорооны ээлжит хурал Оманы нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. 2016 оны 10 дугаар сараас нефтийн үнийг барих, газрын тосны салбарын цаашдын хөгжлийг хадгалахын тулд нефть экспортлогч орнууд нэгдэл /ОПЕК/-д харьялагддаг улсууд 2017 оны нэгдүгээр сар хүртэл өдрийн олборлолтоо 1,2 сая баррелиар бууруулахаар гэрээ байгуулсан юм. Харин тус холбоонд харьяалагддаггүй орнуудын хувьд өдрийн олборлолтоо 558 мянган баррелиэр бууруулахаар болсон. 2017 оны эхээр ОПЕК-ийн орнууд энэхүү гэрээгээ 2018 оны 3 дугаар сар хүртэл мөрдөж ажиллахаар тохиролцсон байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдийн уулзалтаар энэхүү гэрээгээ 2018 оны сүүл хүртэл мөрдөж ажиллая гэж тохиролцсон тухай мэдээлэв.Тэгвэл “ОПЕК”-ийн гишүүн бус нефть олборлогчид орнууд энэ жил олборлолтоо нэмэгдүүлэх болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Газрын тосны үнэ өсөх тусам Хойд Америк дахь газрын тосны олборлолт нэмэгдэж буй бөгөөд энэ жил ОПЕК-д харьяалагддаггүй улсуудын нийлүүлэлтийн хэмжээ өдөрт 1,15 сая баррелиар өсч магадгүй хэмээн ОПЕК-ийн мэдээнд дурдсан байна. Энэ үзүүлэлт нь 12 дугаар сард гаргаж байсан урьдчилсан тооцооллоос харьцангуй өссөн дүн гэнэ. Өнгөрсөн жил ОПЕК-ийн гишүүн бус нефть олборлогч орнууд олборлолтоо өдөрт 770 мянган баррелиар өсгөсөн гэсэн мэдээ байдаг. Харин энэ жилийн хувьд АНУ өдөрт 620 мянган баррелиар, Канад 320 мянган баррелиар, Бразиль 170 мянган баррелиар, Мексик 220 мянган баррелиар гэх зэргээр өсгөх бололтой. Харин ОХУ-ын хувьд 190 мянган баррелиар өдрийн олборлолтоо бууруулах тухай мэдээ бий. Хэдийгээр нефтийн эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр өссөн ч өнгөрсөн жилтэйгээ харьцуулбал харьцангуй тогтвортой байна гэж харж болохоор байгаа гэнэ.
Нефть экспортлогч орнуудын нэгдлийн зүгээс өнгөрсөн оны 11 дүгээр сар хүртэл үйлдвэрлэлийг бууруулах гэрээгээр нийлүүлэлтийг хязгаарлаж, зөвхөн 11 дүгээр сард 16,6 сая баррелиар бууруулсан нь оны эцэст 2,933 тэрбум баррель хүртэл бууруулж чадсан гэсэн мэдээ бий. Хэдийгээр сүүлийн таван жил нефтийн үнэ тогтвортой хадгалагдсан боловч 2017 оны зургадугаар сараас бага зэрэг өсч, 70 ам.доллар орчимд хүрээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
























