Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Энэ өвөл эм хонь намрын жингийнхээ 20-50 хувийг алдах тооцоо гарчээ

Нийт нутгийн 60 гаруй хувь нь зудын эрсдэлтэй байгаа билээ. Тухайлбал, 12 аймгийн 37 сумын нутаг цас ихтэй байгаа. Ийм учраас малын тарга тээврэг ямар байгаа болон түүний төлөвийг Цаг уур орчны шинжилгээний газраас тооцон гаргажээ. Уг тооцооноос харахад ирэх оны 4-р сарын сүүлч гэхэд эм хонины жин намрын жингээс дунджаар 20-50 хувиар буурах төлөв байна. Жишээ нь Завхан аймгийн Баянтэс суманд эм хонины амьдын жин дунджаар 11 дүгээр сард 52.1 кг байж. Тэгвэл 4 дүгээр сарын сүүлчээр 30.4 кг болох тооцоо гарав. Булган аймгийн Булган суманд 51.5 кг байгаа бол 20.3 кг болох нь. Уг үзүүлэлт нь таагүй, хавар мал болон төлийн хорогдол нэмэгдэж магадгүй юм. Харин Төв аймгийн Баян суманд эм хонь 54.7 кг жинтэй байгаа бөгөөд хавар 35.6 кг болох тооцоо гарав. Уг тооцоог хэвийн гэж үзнэ. Мөн Дорноговь аймгийн Сайншанд суманд 47.6 кг-аас 35.6 кг болж буурах төлөв байна. Энэ нь таатай бөгөөд мал төллөх үеэр хүндрэл учирахгүй гэсэн үг юм.
Энэ тооцоог гархадаа байгалийн янз бүрийн бүс дэх бэлчээрийн ургамлын ургац, цаг агаарын өнгөрсөн болон урьдчилсан мэдээнд үндэслэн эм хонины жингийн өөрчлөлтийг динамик статистик загвар ашиглажээ. Мөн эм хонины жингийн дундаж үзүүлэлтийг Булган, Төв аймгийн мал аж ахуйн цаг уурын харуулын мэдээ, өмнөх жилүүдэд хийсэн судалгаа зэрэгт үндэслэн тооцсон аж.

0 Сэтгэгдэл