Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ-ЫНХАН Д.ХАЯНХЯРВААГААС ХЭД ХЭДЭН УДАА ТАЙЛБАР АВЧЭЭ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулан ашиглаж, тойргийнхоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болох 670 мянган төгрөг тараасан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин эрхэм сайд үүнийг үгүйсгэж байна.
Эх сурвалжийн хэлснээр Сангийн сайд Д.Хаянхярваа АТГ-т хэд хэдэн удаа очиж тайлбар өгчээ. Тус газрынхан хуулийн дагуу түүнд холбогдох асуудлыг шалгасан гэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад холбогдох хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газар хүргүүлжээ. Хэрэв прокурор түүнийг буруутай гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх юм.     
0 Сэтгэгдэл
ene teneg sonin teneg sait boliochee yugaa ch medehgui bj saihan shaah yuma. hen ch tooj unshihgui sonin sait. ATG chin avsaniig n shalgah estoi baital yahaaraa ugsuniig n shalgadag yum be xe xe uls turjih gej ydchih yum a neeren.
Хамгийн их уншсан