Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Инфляцын 70 хувь нь нийлүүлэлтийн гаралтай тул “урт насгүй”


Өнгөрсөн оны сүүлчээр манай эдийн засагт дефляц болж -0.3 хувьтай байсан. Тухайн үед энэ оны хагас жил хүртэл дефляц үргэлжилнэ. Харин оны сүүлчээр төгрөгийн ханшийн сулрах нөлөөгөөр үнийн ерөнхий түвшин өсөх хандлага бий гэсэн төсөөллийг эдийн засагчид хэлж байв. Монголбанк дефляц түр зуурын үзэгдэл. Удаан үргэлжлэхгүй инфляц 2017 онд зорилтод түвшин буюу 8 хувиас доогуур байна гэсэн төсөөлөл гаргаж байлаа. Тэгвэл өдөгөө инфляц 8.2 хувьд хүрэв.  Монголбанк инфляцын энэ өсөлтөд санаа зовох зүйл биш. Учир нь үүний 70 хувь нь эрэлтийн гаралтай байгаа тул “урт насгүй”  хэмээн тайлбарлаж буй. Нийлүүлэлтийн гаралтай инфляцад ам.долларын ханшийн өсөлт, ургац алдалт, автомашины татварын нэмэгдэл голлон нөлөөлсөн хэмээн үзэж байгаа юм. Харин эрэлтийн гаралтай инфляц өсвөл түүнийг онилсон бодлого хэрэгжүүлэх аж. Одоохондоо эдийн засаг сэргэж байгаа ч иргэд, аж ахуйн нэгжийн орлого төдийлөн нэмэгдэхгүй байгаа аж. Энэ нь эдийн засагт эрэлтийг нэмэгдүүлж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөж хөөрөгдөхгүй байгаа аж. Иймд инфляцын түвшин цаашдаа зорилтод түвшин буюу 8 хувиас хэтрэхгүй байна хэмээн үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан