Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан УИХ-д бүлэг байгуулах эрх авч чадсангүй
УИХ-ын даргыг өчигдөр АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчийн төлөөлөл байлцаж байгаад батламжилсан. Энэ үйл явдлыг УИХ дахь МАН-ын гишүүд хууль бус гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсон. Хуулиар бол УИХ-ын дарга тамга тэмдгээ авснаас  хойш 24 цагийн дотор намууд УИХ-ын даргад бүлэг байгуулах саналаа өгдөг. Энэ дагуу АН, “Шударга ёс” эвслийнхэн бүлэг байгуулах саналаа өгч, УИХ-д албан ёсоор бүлэгтэй болсон. УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ өгөх хуулийн хугацаа өнөөдөр өдрийн 12:30 цагаас дуусгавар болсон. Энэ хугацаанд багтаж МАН-ынхан саналаа өгөөгүй учир тэд  УИХ-д бүлэгтэй болж чадсангүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан