Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Монгол Улс Европын санхүүгийн зах зээлд гарах эрхгүй боллоо


Монгол Улсын нэр сайнаас илүү саарын жагсаалтад ордог болов. Европын холбоо анх удаа оффшор бүс хэмээн нэрлэгдсэн харжагсаалт гаргаж зарлалаа. Хар жагсаалтад 17 орон орсон. Тэдгээрийн нэг нь Монгол Улс. Энэ жагсаалтыг гаргахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ зэргийг үнэлсэн байна. Тэгэхдээ гадны этгээдүүдийн сонирхолыг татаж буй эсэх, Европын холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэж байгааг харгалзан үзжээ. Одоо хар жагсаалтад орсон орнуудад ямар хориг арга хэмжээ авах шийдвэрийг удахгүй гаргах нь. Эхний ээлжинд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох юм. Мөн  47 орныг багтаасан “watchlist” буюу Европын татварын стандартыг удахгүй дагаж мөрдөх  амлалт өгсөн  орнуудын саарал жагсаалтыг  ч бас гаргасан байна. Эдгээр орнуудыг татварын системдээ өөрчлөлт хийх явцыг хэсэг хугацаанд харзнах ба өөрчлөлт хийж чадвал жагсаалтаас гаргаж, чадахгүй бол хар жагсаалт руу шилжүүлэх гэнэ.
Хар жагсаалтад орсон улсуудын нэрс:
-Америкийн Самоа
-Бахрейн
-Барбадос
-Гренада
-Гуам
-Өмнөд Солонгос
-Макао
-Маршаллын арлууд
-Монгол
-Намиби
-Палау
-Панам
-Сэйнт Лусиа
-Самоа
-Тринидад ба Тобаго
-Тунис
-АНЭУ

Ингээд энэ талаар  зарим хүний байр суурийг сонирхоё.

Эдийн засагч Х.Батсуурь өөрийн фейсбүүк хуудаснаа:
-Европын Холбооноос анх удаагаа "Татварын диваажин" хар жагсаалтыг гаргалаа. Монгол улс энэ хар жагсаалтад оржээ. Ер нь хар болон саарал жагсаалт гаргасан боловч манайхыг хар жагсаалтын 17 улсын нэгд багтаасан нь эдгээр улсуудын татварын систем нь ил тод бус, гадна дотнын компаниудад мөнгө угаах, ашиг орлогоо гадагш дотогш зувчуулах боломж олгодог,нөхцлийг бүрдүүлдэг хэмээн үзсэнээс болсон аж. Гол нь "Татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахыг зогсоох төсөл"-д нэгдээгүй улс орнуудыг хар жагсаалтад оруулсан байх гэж үзэж байна.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан