Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл задрах уу
МАХН-МҮАН-ын Шударга
ёс эвсэл парламентад цөөнгүй суудал авсан. Намаасаа гологдсон нөхдүүд нийлж байгуулсан
намуудаа эвлүүлэн байж сонгуульд оролцсон нь санаандгүй үр дүнд хүрч чадав. Тэд
шинээр бүрдсэн парламентад бүлэг байгуулах тооны гишүүдтэй болсондоо баярлах ч багадаж
байгаа. Яагаад гэвэл Ардчилсан намынхны хамтарч Засгийн газар байгуулах номер нэг
сонголт “Шударга ёс” эвсэл. Хамтарсан засаг байгуулах гэрээний дагуу 25 хувийг эвслийнхэн
бүрдүүлэх болчихоод байхад “Шударга ёс” -д шударга бус зүйлүүд гарч эхэлжээ. Өөрөөр
хэлбэл угаас урваж, шарвадаг зан нь илэрч эхэллээ гэх болов. МАН-аас тасарсан МАХН-ын
далбаанд дор хэд хэдэн гишүүдээ УИХ-д оруучихаад байгаа МҮАН-ынхан гар бариад бугуй
барьж эхэлж. Засгийн газарт багтах 4 сайдын суудлыг УИХ-д гишүүн болсон МҮАН-ын
гишүүд хүртэнэ гэж байгаа аж. Энэ нь МАХН-ынхны эгдүүцлийг төрүүлж, УИХ-ын гишүүн
болчихоод дээр нь сайд болох гэлээ хэмээн бухимдаж, Үүнээс болж “Шударга ёс” эвслийнхэн
хэрүүл шуугиантай байна. Бусдад боломж олгох бус УИХ-ын гишүүн төрийн сайд гэсэн
албан тушаал хавсарч хийх гэж санаархаж буй МҮАН-ынхан удахгүй МАХН-ынхантайгаа
түнжин хагарч ч магадгүй байдалд оржээ. Магадгүй МҮАН дангаараа сонгуульд оролцсон
бол ийм үр дүнд хүрэхгүй байсан юм гэх МАХН-ын гишүүд олон байна. Албан тушаалын
тэмцэлдээнээс болж Засгийн газар байгуулаа ч үгүй байж “Шударга ёс” эвсэл задарч
мэдэх нөхцөл байдал үүссэн гэнэ.
0 Сэтгэгдэл
























