УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Автомашины Онцгой албан татвар буцаан олгох хугацаа дууслаа
Манай улс өнгөрсөн онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Ингээд өнгөрсөн хавар тус хөтөлбөрийн шаардлагад нийцүүлж долоон төрлийн татвар нэмсэн билээ. Үүний нэг нь импортын автомашинд ногдуулах Онцгой албан татвар юм. Тэгэхдээ хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос шалтгаалж ногдуулах татвар нь харилцан адилгүй нэмэгдсэн. Тухайлбал, хөдөлгүүрийн багтаамж нь 4500 шоо метрээс бага бол 3-15, түүнээс дээш бол 40-250 хувиар татварыг нь нэмэх болсон.
Мөн хос тэжээлт, цахилгаан, газан хөдөлгүүртэй автошинд 50 хувийн татвар ногдуулахаар шийдвэр гарсан билээ. Урд нь ийм хөдөлгүүртэй авто машиныг Онцгой албан татвараас чөлөөлж ирсэн юм. Татварын энэ нэмэгдэл өнгөрсөн тавдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжсэн. Гэвч автомашин импортлогчид татварын нэмэгдэлийг эсэргүүцсэн.
Ингээд уг татвар хэрэгжиж эхэлсэн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд импортоор оруулж, гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашины онцгой албан татварыг буцаан олгох болсон.
Засгийн газрын “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журам”-ын дагуу татварын буцаан олголтоо нэхэмжилэх хугацаа өчигдөр дууслаа. Энэ хугацаанд нийт 665 машины 1 тэрбум 188 сая төгрөгийн Онцгой албан татварын нэмэгдэлийг буцаан олгожээ.
Мөн хос тэжээлт, цахилгаан, газан хөдөлгүүртэй автошинд 50 хувийн татвар ногдуулахаар шийдвэр гарсан билээ. Урд нь ийм хөдөлгүүртэй авто машиныг Онцгой албан татвараас чөлөөлж ирсэн юм. Татварын энэ нэмэгдэл өнгөрсөн тавдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжсэн. Гэвч автомашин импортлогчид татварын нэмэгдэлийг эсэргүүцсэн. Ингээд уг татвар хэрэгжиж эхэлсэн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд импортоор оруулж, гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашины онцгой албан татварыг буцаан олгох болсон.
Засгийн газрын “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журам”-ын дагуу татварын буцаан олголтоо нэхэмжилэх хугацаа өчигдөр дууслаа. Энэ хугацаанд нийт 665 машины 1 тэрбум 188 сая төгрөгийн Онцгой албан татварын нэмэгдэлийг буцаан олгожээ.
0 Сэтгэгдэл
























