Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
МАН-ын даргаар Ө.Энхтүвшинг сонголоо
МАН-ын Бага хурлын VI хурал өчигдөр шөнийн 24.30 цаг
хүртэл үргэлжилж, намын даргаараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг явуулахад бага хурлын гишүүдийн 89 хувь нь буюу 178 гишүүний саналаар сонгожээ. Ерөнхий сайд
С.Батболдын хувьд МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлж
байгаагаа мэдэгдсэн бол Дорноговь аймгийн МАН-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн
асан Р.Рашийг намын даргад зүтгүүлжээ. Гэвч нууц санал хураалтаар 178 гишүүн
Ө.Энхтүвшинд, 22 гишүүн Р.Рашид тус бүр санал өгсөн аж. МАН-ын дүрэмд зааснаар
намын даргад нэр дэвшигч нь Бага хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн
санал авсан нөхцөлд Их хурлыг зарлахгүйгээр шууд намын даргаар томилогдож
болдог гэнэ.
Мөн намын дүрэмд зааснаар намын дарга нь намын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх хүмүүсээ санал болгох ёстой аж. Энэ дагуу МАН-ын дарга Ө.Энхтүвшин генсекээ санал болгох ёстой ч тэрбээр “Бодох цаг хугацаа өгөх хэрэгтэй байна. Одоо шууд санал болгоход амаргүй байна” гэж үзсэний дагуу ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг өнөөдөр эцэслэхээр болжээ. Бага хурал өнөөдөр 12.00 цагаас үргэлжлэх юм байна.
0 Сэтгэгдэл
























