Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Ж.Сүхбаатар: Би генсект нэр дэвшинэ
МАН-ын бага хурал халуун үедээ явж байна. Тэд одоо наын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болоод шинэ удирдах зөвлөлөө сонгох гэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатараас дараахь зүйлийг тодрууллаа.
-Намын даргад Ө.Энхтүвшингээс өөр хүн нэр дэвших болов уу?
-Одоохондоо мэдэх юм алга.
-Та нэрээ дэвшүүлэх үү?
-Намын даргад дэвшихгүй. Харин ерөнхий нарийн бичгийн даргад бол нэрээ дэвшүүлнэ. Дүрэмд намын дарга сонгогдсоны дараа ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлдаг. Гэхдээ танхимаас нэр дэвшихийг мөн зөвшөөрдөг. Тиймээс би танхимаас нэрээ дэвшүүлнэ.
-Та өөрөө бас сонгуульд өрсөлдөөд ялагдсан гишүүний нэг. Тэгэхээр намаасаа хариуцлага нэхэх хүн нь та мөн үү. Харин ч хамтдаа хариуцлага хүлээх ёстой юм биш үү?
-Би өөр намын гишүүнд ялагдаагүй. Нэг нь бие даагч, нөгөө нь манай намын хүн. Тэгээд ч сонгууль бол хөлбөмбөгтэй л адилхан багийн ур чадвар шаарддаг зүйл. Хөлбөмбөгийн баг хожигдвол ахлах дасгалжуулагч нь хариуцлага хүлээдэг. Үүний дараа туслах дасгалжуулагч нь ахлах болон дэвших тохиолдол олон гардаг. Тиймээс намын удирдлагууд хариуцлага хүлээх нь зөв. Энэ бол амьдрал.

0 Сэтгэгдэл