Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо 96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
”Хүний эрхийн нээлттэй өдөр” Дорноговь аймагт болж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус өдөрлөг нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэдээс хүний эрхийн асуудлаар мэдээлэл цуглуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол хүлээн авах, төрийн байгууллагуудаас гаргасан нийтээр дагаж мөрдөх захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор тодорхой байгууллагуудад хяналт шалгалт хийх зэрэг цогц арга хэмжээ юм.

“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга болон хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, Сумын ИТХ, Засаг даргаас сүүлийн 3 жилд гаргасан захирамж, тогтоол, тушаал, шийдвэрт хүний эрхийн дүн шинжилгээ хийж, иргэдээс гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байгаа тул Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэтэй 70523422 дугаарын утсаар холбоо барина уу.
Мөн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороод болон Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, дүн шинжилгээ хийхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн байгаль орчин, уул уурхайн салбар дахь хууль дээдлэх зарчмын асуудлаар тусгай удирдамжийн дагуу мэдээлэл цуглуулж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт-ярилцлага зохион байгуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан