Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо 96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ


Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас "Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-ийг уламжлал ёсоор энэ сарын 27-нд зохион байгуулахаар зэхэж байна. Энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор, аялал жуулчлал хөгжиж буй оронд зохиодог билээ. Өнгөрсөн жил манай улс “Аялал жуулчлал-бид бүгдэд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ жил “Аял. Таашаа. Хүндэл” сэдэвт хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аялан жуулчлахыг сурталчлах өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон байна. Мөн энэ өдөр Монголын аялал жуулчлалын салбарынхан нэгдэж “Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал, "Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” сэдвээр их дээд сургуулийн аялал жуулчлалын оюутнуудын дунд олимпиад зохиохоор болсон байна. Дашрамд сонирхуулахад, 1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон НҮБ-ын харьяа “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага”-ын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн аж. Манай Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсч, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан