Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо 96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
Олон улсын нислэг 14,5 хувиар нэмэгджээ

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудалд өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар олон улсын хөөрөлт буултын  нислэг 4163 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар нэмэгдсэн байна.  Харин орон нутгийн хөөрөлт буултын 3317 нислэг үйлдэгдсэн нь 23 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн Монгол Улсын агаарын зайгаар 62002 олон улсын нислэг өнгөрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,8 хувиар өсчээ. Олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн “Агаарын замуудыг  шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тушаалаар Монгол Улсын агаарын зайд үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий замуудыг шинэчлэн  тогтоож 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс нислэгийн үйл ажиллагаанд ашигласан нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан