Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлгүй гэж үзэв
Иргэн Н.Энхбаяр нарын зэрэг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж иргэдийн сонгох, сонгогдох эрхтэй холбоотой гаргасан Сонгуулийн Ерөнхий Хорооны холбогдох шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдөл гаргасан билээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн уг өргөдлийг хүлээн авч анхны шалгалтыг хийсэн бөгөөд улмаар маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлгүй гэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний шийдвэрийг өргөдөл гаргагч тал эс зөвшөөрч гомдол гаргасан тул Үндсэн хуулийн цэц бага суудлын хуралдаанаараа уг асуудлыг хянан хэлэлцлээ.
Бага суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн цэцийн гишүүний дээрх шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээв. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр тул уг асуудлаар дунд болон их суудлын хуралдаан хийх эрх зүйн үндэслэл байхгүй юм гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

0 Сэтгэгдэл