“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Цөлжих явцтай дэлхий нийтээрээ тэмцэхийг Си Зиньпин уриаллаа


БНХАУ-ын удирдагч Си Зиньпин НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн орнуудын бага хурлын 13 дугаар чуулганд оролцогсдод явуулсан илгээлтдээ ингэж онцолсон байна. Тэрээр цөлжилттэй тэмцэхэд дэлхий нийтээрээ хамтран ажиллах хэрэгтэй гээд энэ нь хүн төрөлхтний төлөөх бүх нийтийн үйл хэрэг гэжээ.
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн орнуудын бага хурлын 13 дугаар чуулган БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Ордос хотод болж байгаа юм.
Өнөөдөр манай дэлхийн антрактидаас бусад нийт газар нутгийн 16,5 сая хавтгай дөрвөлжин км газрыг цөл эзлээд байгаа юм. Энэ нь нийт хуурай газрын 11 хувь гэсэн үг. Цөлжих явц нь байгаль цаг уурын янз бүрийн бүс нутагт болж байгаа ч ихэвчлэн халуун, хуурай газруудад эрчимтэй явж байна.
Өнгөрсөн ХХ зуунаас цөлжих явцын эсрэг мод зүлэг тарьж ногооруулах, барилга байгууламж барих, усан сан байгуулах, ус суваг татах зэрэг арга хэмжээнүүд авах болсон ч цөлжилт нь дэлхий дахинаа байгаль экологийн хамгийн тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.
0 Сэтгэгдэл
























