УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
babr24.com:Улстөрийн гомдол эдийн засагт нөлөөлж эхлэв үү
Сүүлийн үед бий болсон нөхцөл байдал нь Хятадууд Монголчуудыг уучлал гуйхыг хүлээж байгаа байдалтай байна. Хятадын удирдагчид монголчуудыг цэцэг, шоколад бариад гүйж ирэхийг харж байгаа ч биш харин ч эхний сануулгаа өгөөд харилцааны энэ сэвийг арилгуулахыг оролдож байна.
Сүүлийн үед бий болсон нөхцөл байдал нь Хятадууд Монголчуудыг уучлал гуйхыг хүлээж байгаа байдалтай байна. Хятадын удирдагчид монголчуудыг цэцэг, шоколад бариад гүйж ирэхийг харж байгаа ч биш харин ч эхний сануулгаа өгөөд харилцааны энэ сэвийг арилгуулахыг оролдож байна. Хэргийн учир нь Хятадын эсрэг нууц эвсэл байгуулахаар Монголчууд АНУ-тай хэлэлцээр хийсэнд байгаа юм.
Наймдугаар сарын 30-нд АНУ, Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Улаанбаатарт ирж улс төр, нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах тухай ярилцсан. Мөн бүс нутгийн интеграцчилал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ч ярьжээ.
АНУ, Японы хамтын ажиллагаа, холбооны тухайд хэдийнээс ойлгомжтой. Энэ зунаас АНУ, Энэтхэгтэй нөхөрлөөд эхэлсэн. Тэгэхээр энэ орнууд Хятадын эсрэг нөхөрлөж байгаа нь ойлгомжтой байна. Энэ шинэ холбоо энэтхэг-хятадын зөрчилдөөний фон дээр бий болж байна.
Наймдугаар сарын 30-нд АНУ, Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Улаанбаатарт ирж улс төр, нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах тухай ярилцсан. Мөн бүс нутгийн интеграцчилал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ч ярьжээ.
АНУ, Японы хамтын ажиллагаа, холбооны тухайд хэдийнээс ойлгомжтой. Энэ зунаас АНУ, Энэтхэгтэй нөхөрлөөд эхэлсэн. Тэгэхээр энэ орнууд Хятадын эсрэг нөхөрлөж байгаа нь ойлгомжтой байна. Энэ шинэ холбоо энэтхэг-хятадын зөрчилдөөний фон дээр бий болж байна.
Ийм л болохоор Хятад эхний анхааруулгаа Монголын нүүрсийг худалдан авах тухайд өгч эхэллээ. Энэ оны эхнээс бол Хятад улс монголын нүүрсийг маш идэвхтэй ихээр нь худалдан авч байсан. Хятадууд өмнө нь нүүрсээ Хойд Солонгосоос худалдан авч байсан ч умардын цөмийн хөтөлбөрөөс болоод энэ хамтын ажиллагаанаасаа татгалзаад байгаа болохоор тэр.
Гэтэл наймдугаар сард нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн юм. Монголын нүүрс ачсан машинууд хил дээр бөөгнөрч, асар урт цуваа түгжирч эхэллээ. Гашуун Сухайтын хилийн боомт орчим ийм машины 70 км урт цуваа саатаад байна. Үүнтэй зэрэгцээд Хятадуудын монголын нүүрсийг худалдан авдаг хэмжээгээ бүхэлд нь хумьж байна.
Тэр бүү хэл Монгол Улсад саяхан зохион байгуулсан “Coal Mongolia” /Монголын нүүрс” бага хуралд тус улсад суугаа БНХАУ-ын элчин сайд оролцсонгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хичээл зүтгэлээр болсон Монгол-АНУ-ын хэлэлцээр, Энэтхэгтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэсэн нь ийнхүү Хятадын Засгийн газарт таалагдсангүй. Баян, өгөөмөр америктай түншлэхээс татгалзаад баян, бас нөлөө бүхий хөрш Хятадтайгаа нөхөрлөж хамтран ажиллах уу....
Эх сурвалж http://babr24.com 12,09,2017
0 Сэтгэгдэл
























