Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор байгуулагдлаа
УИХ-ын анхдугаар хуралдаанаар АН-ын бүлэг байгуулагдлаа. Анхдугаар хуралдаанд оролцсон АН-ын гишүүд  бүлэг байгуулах тухай саналаа, дарга гишүүдийн нэрстэйгээ өгснөөр хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж энэ УИХ-ын анхны бүлэг албан ёсоор байгуулагдлаа. УИХ дахь АН-ын бүлэг 31 гишүүнтэй, дарга нь урьд нь намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Д.Эрдэнэбат ажиллах юм байна.
Харин МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүлэг байгуулах саналаа өгөөгүйгээс энэ удаа бүлгээ баталгаажуулж чадаагүй байна. МАН-ын гишүүд намын бага хуралдаа оролцож байгаагаас анхдугаар хуралдаанд оролцоогүй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан