Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ирэх оноос хадгаламжаа алтанд хөрвүүлж болно


Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах татвар буюу рояалти нь 2.5 хувь болсон. Үүнээс хойш алт тушаалт эрс нэмэгдж байна. Төв банк энэ оны эхний найман сард 12.2 тонн алт худалдан авчээ. Зөвхөн наймдугаар сард л гэхэд 3.2 тонн гаруй алт худалдан авсан дүн гарав. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 250 кг-аар нэмэгдсэн үзүүлэлт. Жишээ нь Монголбанк өнгөрсөн онд 18 тонн алт авсан. Энэ жил 19-20 тонн болох төлөв байгаа юм. Одоогоор 80 гаруй компани, 200 гаруй иргэн төв банкинд алт тушаах эрхийн бичиг аваад байна.
Алтанд ногдуулах татвар өндөр байх үед хууль бусаар хил давуулах оролдлого нэлээд гарч байлаа. Өнөөдөр татвар нь буурсан ч хууль бус наймаа тасраагүй бололтой. Тухайлбал, сүүлийн ижлүүдэд хилээр хууль бусаар гаргах гээд хураагдсан 50 кг алтыг Монголбанк хүлээн авсан байна.
Хадгаламж, хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл бол алт гэдэг. Тэгвэл ирэх оноос иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкнаас алт худалдан авах, хадгаламжаа алтанд хөрвүүлэх боломж нээгдэх аж.
0 Сэтгэгдэл
























