УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ТҮҮХИЙ НЕФТИЙН ТЭЭВЭР ВАЛЮТЫН УРСГАЛЫГ НЭМЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс явуулж байгаа бодлого, оновчтой менежментийн үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт төмөр замаар 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн.
Тэгвэл ОХУ-аас БНХАУ-руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт 12 жилийн турш тасраад байсан бол манай улсын нутгаар дахин тээвэрлэж эхэлснээс хойш дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ОХУ-аас БНХАУ руу нийтдээ 1500 вагон буюу 89,219 тонн түүхий нефьт ачсан галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрчээ.
Энэ оныг дуустал 400 мянган тонн түүхий нефтийг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд манай улсад орж ирэх валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Түүхий нефтийн тээвэрлэлт ОХУ-ын Наушк өртөөнөөс хөдөлж, Сүхбаатар хилийн боомтоос Замын үүд өртөөгөөр дамжин БНХАУ-ын Эрээн хот руу хүргэгдэж байна. Ингэснээр нийтдээ 38 цагийн дотор тээвэрлэлт хийгдэж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.

0 Сэтгэгдэл