ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Хөшөө дурсгалыг буулгах нь АНУ-ын түүхийг арчиж байгаа хэрэг гэв

АНУ-ын Умард Каролины их сургуулийн захиргаа оюутнууд, тусгай нийгэмлэгийн гишүүдийн аюулгүй байдлын төлөө америкийн иргэний дайны генерал Роберт Лигийн хөшөөг буулгах шийдвэр гаргасны төлөө тус улсын дэд ерөнхийлөгч Майкл Пенс ингэж хэлсэн байна. Тэрээр Иргэний дайны үеийн америкийн өмнөд мужийн армийн цэргийн дарга нарын хөшөө дурсгалыг буулгаж байгаа нь АНУ-ын түүхийг арчиж байгаа хэрэг гэсэн байна.
“Хөгжил дэвшлийн энэ эринд ч гэсэн өнгөрсөн цаг үеэ эргэн дурсч байх ёстой гэж би үзэж байна. Өнөөгийн улс төрийн бодлогын үүднээс бидний түхийн нийтлэг зүйлсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж дэд ерөнхийлөгч хэлжээ.
Пенс бас “Хөшөө дурсгал бол хэрэгтэй, гэхдээ бага биш, бүр олон” гээд муж бүрийн засаг захиргаа энэ тоог тогтоож байх ёстой гэжээ. Тэр “Бид өнгөрсөн түүхээ эргэн санаж дурсч, бас өөрсдийн ололтыг мартахгүй байх ёстой” гэсэн байна.
Ийм мэдэгдлийг дэд ерөнхийлөгч энэ сарын 12-нд Шарлотсвилл хотод болсон эмх замбараагүй байдалтай холбогдуулан хийжээ.
Энэ хотод орон нутгийн захиргаа иргэний дайны үед өмнөдийн армийн командлагч байсан генерал Лигийн хөшөөг буулгах гэсний төлөө хэт барууны үзэлтнүүд болон тэднийг эсэргүүцэгчдийн хоронд мөргөлдөөн болсон юм. Үүний дараанаас тус улсад америкийн боол эзэмшигч өмнөд мужуудын армийн дайчид, генералуудын хөшөө дурсгалыг хэрхэх вэ гэсэн хэлэлцүүлэг дэгдсэн юм. Эдгээр хөшөө дурсгал нь арьсны үзлийн бэлгэ тэмдэг гэж үзэж байгаа юм.
Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп ч гэсэн хөшөө дурсгалуудыг буулгах нь түүхийг арчих гэсэн оролдлого гэжээ.

АНУ-ын Умард Каролины их сургуулийн захиргаа оюутнууд, тусгай нийгэмлэгийн гишүүдийн аюулгүй байдлын төлөө америкийн иргэний дайны генерал Роберт Лигийн хөшөөг буулгах шийдвэр гаргасны төлөө тус улсын дэд ерөнхийлөгч Майкл Пенс ингэж хэлсэн байна. Тэрээр Иргэний дайны үеийн америкийн өмнөд мужийн армийн цэргийн дарга нарын хөшөө дурсгалыг буулгаж байгаа нь АНУ-ын түүхийг арчиж байгаа хэрэг гэсэн байна.
“Хөгжил дэвшлийн энэ эринд ч гэсэн өнгөрсөн цаг үеэ эргэн дурсч байх ёстой гэж би үзэж байна. Өнөөгийн улс төрийн бодлогын үүднээс бидний түхийн нийтлэг зүйлсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж дэд ерөнхийлөгч хэлжээ. Пенс бас “Хөшөө дурсгал бол хэрэгтэй, гэхдээ бага биш, бүр олон” гээд муж бүрийн засаг захиргаа энэ тоог тогтоож байх ёстой гэжээ. Тэр “Бид өнгөрсөн түүхээ эргэн санаж дурсч, бас өөрсдийн ололтыг мартахгүй байх ёстой” гэсэн байна.

0 Сэтгэгдэл