Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
“УЛСТӨРИЙН ТОЙМ” СОНИНЫ СЭТГҮҮЛЧИЙГ ХОРИЛОО
УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улс төрийн тойм” сонинд холбогдох нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ. Өчигдөр товлосон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баярааг 27 минут хоцорсон гэсэн үндэслэлээр шууд барьж хорилоо. Сэтгүүлчийн өмгөөлөгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүх хурал давхардсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна. Сэтгүүлч Л.Баярааг шүүх хуралд очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн хуралд ирээгүй байжээ. Гэвч Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Очмандахын захирамжаар түүнийг хорьжээ. Шүүх Д.Одхүүгийн нэхэмжлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Баянгол дүүргийн прокуророос сэтгүүлч Л.Баяраад ял төлөвлөсөн. Түүнчлэн хавтаст хэргийг нь сэтгүүлч Л.Баяраад танилцуулаагүй аж.
УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө нэг тойрогт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, нэр дэвшигч О.Содбилэг нарын эсрэг хар пиарын төлөвлөгөө гаргасан байсныг “Улс төрийн тойм” сонины сэтгүүлч Л.Баяраа олж, сониндоо нийтэлсэн юм байна. Сэтгүүлч хүн Хэвлэлийн эрх чөлөөний хуульд заасны дагуу эх сурвалжаа нууцлах эрхтэй билээ.

0 Сэтгэгдэл