УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Төгрөгийн ханш суларч байгаа нь айл өрхийн амьдралд нөлөөлөөгүй гэв
Өрхийн орлого нэмэгдсэн болохоор валютын ханшийн өсөлт ард түмний амьдралд нөлөөлөөгүй гэв үү. Үндэсний статистикийн хороо ээлжит мэдээллээ хийхдээ өрхийн орлого нэмэгдэж байгааг баяртайгаар зарлав. Тэднийхээр бол Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэжээ.
Уг нь МАН-ынхан 2017 онд цалин, тэтгэврийг нэмж чадахгүй гэдгээ баяр ёслолын байдалтай зарласан атал, эрх баригчид, Засгийн газраас өөр хэн, ямар буянтан хаанаас бууж ирээд цалин тэтгэврийг ингэж нэмчихсэнийг Үндэсний статистикийн хорооныхон мэдээлсэнгүй, тодорхойгүй байна.
Нөгөө талаар Засгийн газар долоон төрлийн татвар нэмчихээд байгаа нь айл өрхийн амьдралд бас л нөлөөлөөгүй гэж үзэж байгаа бололтой.
Дээр нь төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдхүүний үнэ өсч байгаа нь нэгэнт цалин тэтгэвэр нь нэмэгдээд мөнгөөр бялхаж байгаа айл өрхийн амьдралд нөлөөлөөөгүй гэнэ. Өнгөрсөн жилийн өдийд 2350 байсан ам.долларын ханш өнөөдөр 2450 болсон нь юу ч биш бололтой.
Статистикийн үнэн зөв мэдээлэл өгч байгаачээ.Хэдэн хүн цээжний пангаар л гөрөөд байх шиг байгаа юм.
Өрхийн орлого нэмэгдсэн болохоор валютын ханшийн өсөлт ард түмний амьдралд нөлөөлөөгүй гэв үү. Үндэсний статистикийн хороо ээлжит мэдээллээ хийхдээ өрхийн орлого нэмэгдэж байгааг баяртайгаар зарлав. Тэднийхээр бол Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэжээ. Уг нь МАН-ынхан 2017 онд цалин, тэтгэврийг нэмж чадахгүй гэдгээ баяр ёслолын байдалтай зарласан атал, эрх баригчид, Засгийн газраас өөр хэн, ямар буянтан хаанаас бууж ирээд цалин тэтгэврийг ингэж нэмчихсэнийг Үндэсний статистикийн хорооныхон мэдээлсэнгүй, тодорхойгүй байна.
Нөгөө талаар Засгийн газар долоон төрлийн татвар нэмчихээд байгаа нь айл өрхийн амьдралд бас л нөлөөлөөгүй гэж үзэж байгаа бололтой.
Дээр нь төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдхүүний үнэ өсч байгаа нь нэгэнт цалин тэтгэвэр нь нэмэгдээд мөнгөөр бялхаж байгаа айл өрхийн амьдралд нөлөөлөөөгүй гэнэ. Өнгөрсөн жилийн өдийд 2350 байсан ам.долларын ханш өнөөдөр 2450 болсон нь юу ч биш бололтой.
0 Сэтгэгдэл
2017.08.29
























