Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Ерөнхийлөгчид “Нээлттэй захидал” гардуулав
Түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудаараа манай орон ямар ч орноос дутахгүй. Дэлхийд сонгодог хэлбэрээрээ орших уламжлалт нүүдэлчдийн иргэншил. Өөр хэн ч бүтээж чадаагүй гайхамшигт улс гүрэнг тэртээ найман зууны өмнө цогцлоосон түүхт соёл. Эх газрын элгэнд орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн онгон зэлүүд нутагт ямар ч хүн татагдахгүй байхын аргагүй билээ. Тиймээс ч гадаад, дотоодын жуулчдын хөл тасрахгүй байгаа энэ цаг үед БОАЖЯ-ны урилгаар Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд нийгэм, эдийн засагт оруулж буй ач холбогдлын талаар дурдсан “Нээлттэй Захидал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгөх аж.
Монголд аялал жуулчлал хөгжих боломжтой
Дэлхийн Аялал жуулчлалын Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай.
-Монгол Улсад аялал жуулчлал бүрэн хөгжих боломж таны бодлоор хэр байна вэ?
-Би айлчлалынхаа хүрээнд хэд хэдэн газарт очиж, танилцлаа. Аялал жуулчлал, байгаль орчин, түүх соёл, газар зүйн байрлал талаасаа Монгол Улсад энэ салбар хөгжих бүрэн боломжтой. Аялал жуулчлал хөгжсөнөөр эдийн засагт маш хүчтэй түлхэц болдог.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Юун түрүүнд, энэ чиглэлээр дагнасан тусдаа яамтай болох хэрэгтэй юм шиг байна. Байгаль орчноо хамгаалах болон түүх соёлоо харуулсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон улсын шинжтэй спорт болон урлагийн үйл ажиллагаа явуулбал жуулчдыг татна.
-Монгол оронд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өргөн уудам талд орших танай нутагт ирсэндээ үнэхээр өндөр сэтгэгдэлтэй байна. Ирэх жил гэр бүлийнхэнтэйгээ хамт хувийн журмаар ирж амрах санаа төрсөн.
Манай аялал жуулчлалын операторууд бор зүрхээрээ яваа
БОАЖ–ын сайд Д.Цогтбаатар.
-Бусад оронтой харьцуулахад манай оронд жуулчлах өртөг хэр вэ?
-Ерөнхийдөө маш их өртөгтэй. Нуулгүй хэлэхэд, Монголд ирж жуулчлах нь хөрөнгөтэй хүмүүсийн зугаа цэнгэл болчихжээ. Тиймээс бид дэд бүтцийг сайжруулах, манайх руу нисэх онгоцны нислэгийн тоог нэмэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гээд олон асуудлыг шийдэж, үнэ өртгийг нь бууруулах хэрэгтэй.
-Гадаадын жуулчдыг өөр ямар шинэ содон зүйлээр татаж болох вэ?
-Сүүлийн үед аялал жуулчлалын салбар байгаль орчноо хамгаалах хэрэгтэй байна. Тэр дундаа энэ салбар нэг хэсэг болсон ан амьтнаа хамгаалах ёстой. Тухайлбал, дэлхийд ердөө 24 ширхэг болтлоо тоо толгой нь хорогдоод буй мазаалай баавгайг хамгаалах төсөл удахгүй хэрэгжүүлэх гэж байна. Энэ зөвхөн манай улсынх бус дэлхий нийтийн үүрэг. Хятад улсын гэхэд жуулчдыг татах нэг шижим нь үндэстнийх нь бэлгэдэл болсон хулсны баавгайг дурдаж болно. Бид яагаад болохгүй гэж.
-Зохион байгуулалттай аялал жуулчлалын үйлчилгээг манайхан шүүмжилдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Манай компаниуд энэ тал дээр ажлаа сайн хийж байгаа. Манай төр засгийн зүгээс олигтой дэмжлэг үзүүлж чаддаггүй. Гэтэл хүмүүс маань ёстой бор зүрхээрээ яваа.

0 Сэтгэгдэл