“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Унгар Улс ОУВС-г улсаасаа хөөж эхэллээ

Унгарын үндэсний банк сүүлийн хямралаар олон тэрбумын зээл олгож байсан Олон улсын валютын санг Нийслэл Будапешт хот дахь төлөөлөгчийн газраа хаахыг шаарджээ. Унгарын үндэсний банкны захирал Георг Матолчи ОУВС-гийн удирдлагад “ОУВС-тай байгуулсан гэрээний хугацаа дуусч байгаа тул цаашид нутаг дэвсгэртээ байлгахыг хүсэхгүй байна” гэсэн утгатай захиаг илгээжээ. Энэ тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Одоо үйлчилж байгаа хамтын ажиллагааны дүрмээр ОУВС нь зөвхөн тухайн улсын урилгаар л төлөөлөгчийн газраа ажилуулж болдог байна. Харин захиаг илгээснээр Унгар Улс ОУВС-гийн үйлчилгээг дахиж авахгүй гэдгээ шууд хэлж байгаа хэрэг юм. 2010 онд Ерөнхий сайдаар сонгогдсон Виктор Орбан нэг бус удаа ОУВС-г Европын холбооны улсуудын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байна гэж мэдэгдэж байлаа. Виктор Орбан нь эдийн засгийн асуудлуудад өөрийн байр сууриар ханддагаараа алдартай. Үүгээрээ тэрбээр ОУВС болон Буруселлийн зүгээс хатуу шүүмжлэлд өртөж байсан юм. ОУВС-аас Унгар Улсад 15 тэрбум долларын зээл өгч байсныг тус улс ирэх есдүгээр сард төлж дуусах гэнэ. Ингэж ОУВС-тай харилцаагаа дуусгаж байгааг зарим ажиглагч нар ирэх жил тус улсад болох парламентын сонгуультай холбон тайлбарлаж байна.

Б.Янжиндулам
www.zindaa.mn
www.zindaa.mn
0 Сэтгэгдэл