Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Шадар сайд түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаа эргэлээ



Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа эргэн, тэдэнтэй уулзаж, хоол хүнс, эм тариа, хувцас хэрэгсэл, зарим шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгч түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.  Мөн нэмэлт хүчээр НОБГ-ын 12 алба хаагчийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хүргэлээ.

Шадар сайд У.Хүрэлсүх, алба хаагчидтай уулзаж, түймэр унтраахад хүндрэлтэй зүйл, нутаг орны байдал, тэдний хоол хүнсний хангалт, багаж хэрэгсэл, хувцас хэрэгслийн талаар нэг бүрчлэн асууж байлаа.


Тэрээр, эх орон, байгаль дэлхийгээ гал түймрийн аюулаас хамгаалж, байгалийн хүнд нөхцөлд, олон хоногоор ажиллаж байгаа алба хаагч залуус та нараар Монголын ард түмэн бахархаж байгаа.

Алба хаагч та бүхэн гэр орноосоо хол, алс бөглүү ойд, халуун бүгчим, байгалийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Өөрсдийн аюулгүй байдлаа сайн ханган ажиллаарай, хоол хүнснийхээ аюулгүй байдлыг анхаараарай гэж захиад  алба хаагчиддаа амжилт хүссэн юм.

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Булган аймгийн Тэшиг суманд 2, Бугат, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал суманд тус бүр 1, Төв аймгийн Батсүмбэр суманд 2, Жаргалант, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар суманд тус бүр 1 түймэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1 түймэр нийт 14 түймрийг цурманд оруулсан.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Хэнтий аймгийн Дадал, Өмнөдэлгэр суманд тус бүр 1 түймэр, Дорнод аймгийн Матад, Халх гол суманд тус бүр 1 түймэр, нийт 7 түймэр асч байна.


Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 375 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 400 иргэн, 44 автомашинтай нийт 775 хүн, 1 нисдэг тэрэг, 71 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан