Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
“Эрс-Уул”-д гарсан түймрийг унтраасан ч өчигдөр дахин асчээ

Өчигдрийн байдлаар Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр гарч байна гэдэг мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн.

Харин өнөөдөр түймрийн тоо нэгээр нэмэгджээ. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Чулуут  голын гарам” гэдэг  газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт  50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 21:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 35 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа юм байна. Гарч буй түймрийг ямар бүрэлдэхүүнтэйгээр унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллийн дагуу тоймлон хүргэе.

Булган аймгийн Бугат сум, Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Майхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Байшинт-Уул” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 108 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг  2017.06.27-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Цонджидын Чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Эрс-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 31 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан боловч 06.29-ний өдрийн 17:00 цагт дахин ассан тухай дуудлагыг  17:35 цагт хүлээн авч Аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 31 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан