Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Баяр ёслолын мэндчилгээгээр Сангийн яамны Онцлох мэдээ дүүрэх бололтой
Монголчууд төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес ажил хөдөлмөр эрхлэгч, орлого ологч бүрийн халаасыг хэмжиж татварын хувь хэмжээг тогтоож жилд хэдэн төгрөг цуглуулж, улсын төсөв гээчийг бүрдүүлж хэрхэн зарцуулах асуудлыг зохицуулагч нь Сангийн яам. Ирэх сарын 01-нээс авто машин, шатахууны онцгой албан татвар нэмэх хууль үйлчилж эхэлнэ. Энэ татвараар хэдэн төгрөг төсөвт оруулах, хэрхэн зарцуулах талаар тус яамны сайтад ямар ч мэдээлэл алга. Мөн Энэтхэг, Солонгос, Хятад, Японоос авах зээлийн талаар нэг ч үг, өгүүлбэр тавиагүй байна. Улсын төсөв, зээлийн хөрөнгө, татварын нэмэгдэлийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар ороход сайд Б.Чойжилсүрэн нь байдаггүй. Дэд сайд Х.Булгантуяа нь хэдэн “цэрэгтэйгээ” орж ирж загнуулаад гардаг дүр зураг бий. Та бүхэн Сангийн яамны сайтад зочлоод үзээрэй. Онцлох мэдээний хэсэгт 2 сарын 24-нд тавигдсан Сайдын сар шинийн мэндчилгээ, 4 сарын 26 нд тавигдсан Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах мэдээллээс өөр зүйл алга. Мөн тендер, зарын чанартай л зүйл байна. Энэ янзаараа бол одоо наадамаар бас нэг мэндчилгээ л нэмэгдэх байх даа. Ингээд жилийн эцэст томоохон баяр ёслолын мэнчилгээгээр Сангийн яамны Онцлох мэдээ дүүрэх бололттой. Уг нь татварын мөнгийг багцалж улс орон даяар түгээн зарцуулдаг Засгийн газрын хэтэвч болох Сангийн яам төсвийн сар бүрийн зарцуулалт, бүрдэлт гээд бүхий мэдээллээ олон нийтэд ил тод шилэн байх учиртай биз дээ.

0 Сэтгэгдэл