“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
ОХУ цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байгаад НАТО сэтгэл зовниж байна

Орос өөрийн цэргийн хүчин чадлаа “үндсэндээ бүхий л түвшинд” нэмэгдүүлсээр байгаад НАТО сэтгэл зовниж байна гэж энэ эвслийн цэргийн хорооны тэргүүн, генерал Петр Павел мэдэгдсэнийг Politico хэвлэл дамжууллаа.
Түүнийхээр бол эндээс харахад хоёр төрлийн аюул заналхийлж мэдэхээр байгаа гэнэ. Энэ нь нэгдүгээрт Орос уламжлалт цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаагаар, нөгөө нь бол цөмийн зэвсгийн аюул гэж генерал тэмдэглэжээ.
Генерал эндээ Оросууд цэргийн хээрийн сургуулиудаа бүр өргөн хүрээнд, цэргийн хүчээ өөрийн газар нутгаасаа алс хол ашиглахаар хийж байгааг онцолсон байна.
“Энэ бүхнээс харахад Орос улс НАТО-гийн эсрэг түрэмгийлэх бодлого баримтлахгүй байгаа гэж хэлэх аргагүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна” гэж Павел онолжээ.
Орос бас Калининград муж, Крымд цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай тив алгасах баллистик пуужин байрлуулаад байгааг ч бас тэмдэглэсэн байна.
Павел хамгийн сүүлд нь “ямарч аюулыг сөрж, хамгаалахад бэлэн байхын тулд НАТО боломжтой бүхнийг хийнэ” гээд “дорнод украин, Крымын нөхцөл байдлыг бас сануулжээ. Энд болж байгаа шиг үйл явдал НАТО-гийн эвслийн орнуудын алинд нь ч давтагдах ёсгүй гэж генерал тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл