“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Нобелийн шагналт Лю Сяобо шоронгоос гарлаа
Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн 2010 оны Энхтайвны төлөө шагналт лю Сяобог эмчилгээгүй болсон өвчний нь улмаас шоронгоос суллалаа гэж South China Morning Post хэвлэл мэдээлснийг Интерфакс агентлаг дамжуулжээ.
Тавдугаар сарын 23-ны өдөр түүнийг элэгний хорт хавдартай болж энэ нь эцсийн шатандаа орсон гэдгийг зарласан юм байна. Лю Сяобогийн өмгөөлөгчийн хэлснээр бол түүнийг шоронгоос гадуур эмчлэхээс аргагүй болж одоо Шаньяаны эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Түүнийг гадаадад явахгүй байх болзолтойгоор эмнэлэгт хэвтүүлжээ.
Хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобог төрийн тогтолцоог эвдэх гэсэн хэрэгт сэжиглэн 2008 онд баривчилж 2009 оны арванхоёрдугаар сард 11 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.
Лю Сяобог Хятадад хүний эрхийн төлөөх тэмцэлд хүчирхийлэлгүй тэмцэж байгаагийн нь төлөө 2010 оны аравдугаар сарын 8-нд Нобелийн Энхтайвны төлөө шагналаар шагнасан юм.
Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн 2010 оны Энхтайвны төлөө шагналт лю Сяобог эмчилгээгүй болсон өвчний нь улмаас шоронгоос суллалаа гэж South China Morning Post хэвлэл мэдээлснийг Интерфакс агентлаг дамжуулжээ.Тавдугаар сарын 23-ны өдөр түүнийг элэгний хорт хавдартай болж энэ нь эцсийн шатандаа орсон гэдгийг зарласан юм байна. Лю Сяобогийн өмгөөлөгчийн хэлснээр бол түүнийг шоронгоос гадуур эмчлэхээс аргагүй болж одоо Шаньяаны эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Түүнийг гадаадад явахгүй байх болзолтойгоор эмнэлэгт хэвтүүлжээ.
Хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобог төрийн тогтолцоог эвдэх гэсэн хэрэгт сэжиглэн 2008 онд баривчилж 2009 оны арванхоёрдугаар сард 11 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.
Лю Сяобог Хятадад хүний эрхийн төлөөх тэмцэлд хүчирхийлэлгүй тэмцэж байгаагийн нь төлөө 2010 оны аравдугаар сарын 8-нд Нобелийн Энхтайвны төлөө шагналаар шагнасан юм.
0 Сэтгэгдэл
























