Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
“Яг түүн шиг” шоуны маргааш болох гала тоглолт ЦУЦЛАГДАВ УУ

“Боловсрол” суваг телевизээс “Яг түүн шиг” шоуны гал тоглолтыг энэ сарын 9-ний өдөр  зохион байгуулахаар товоо зарлаад байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан билээ. Ингэж хойшлуулахдаа энэ сарын 25 буюу маргааш оройны 20:00 цагаас Горхи-Тэрэлжийн цогцолбор газрын жуулчны баазад зохион байгуулахаар зар тараасан юм. Гала тоглолт сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр эхэлж, улмаар 26-ны өдрийн шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжлэхээр товлогдоод байгаа аж. Задгай талбайд зохион байгуулагдах уг тоглолтын үеэр залууст согтууруулах ундаагаар үйлчлэх асуудал хориглоогүй байна. Мөн “Боловсрол”, “Eagle” телевизийн толгой “Монгол Масс Медиа” группийн удирдлагууд МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны багт ажиллаж буй юм.

Тиймээс ч АН-ын зүгээс “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг санаатайгаар Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд зохион байгуулан, сонгуулийн насны залуусын санал өгөх явцыг саармагжуулахаар төлөвлөж байна гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Тус шоу тоглолтын зохион байгуулалтыг Нийслэлийн удирдлагууд анхааралдаа авч, хойшлуулж өгөхийг шаардаж өчигдөр мэдэгдэл хийсэн.

Тэгвэл Нийслэлийн засаг дарга С.Батболд АН-д өчигдөр илгээсэн албан бичигтээ: “ "Яг түүн шиг" шоуны гала тоглолт нь Нийслэлийн засаг дарга болоод Налайх дүүргийн засаг даргаас зөвшөөрөл аваагүй. Иймд 2017 оны 6-р сарын 19 ний өдрийн А/452 захирамж гаргаж сонгуулийн энэ өдрүүдэд олон нийтийг хамарсан соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгасан. Иймд хууль, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Боловсрол суваг” телевизэд анхааруулж, уг арга хэмжээг зохион байгуулах хугацаагаа хойшлуулах. Эсвэл цуцлах шаардлагыг хүргүүлээд байна” гэжээ.

Үүнээс үзвэл сонгуулийн өмнөх өдөр буюу маргааш 22 цагт эхлээд сонгуулийн өдрийн 03 цагт өндөрлөх зар тараад байсан Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоуны гала тоглолт цуцлагдаж буй бололтой. 

Н.МЯГМАР

0 Сэтгэгдэл
Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!
Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг
Хамгийн их уншсан