Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгдэх судалгаа хийнэ
 
Эрчим хүчний яам  Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төслийн зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүс нутгийн улсуудын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгтгэх техникийн дэлгэрэнгүй судалгаа хийх юм.  Уг судалгааны ажлыг Европын эрчим хүчний тэргүүлэх компани болох "Электрисите ди Франс"  гүйцэтгэж байгаа аж.

Энэ төсөл 25 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд  нийт зургаан удаагийн уулзалт зохион байгуулна. Үүнд  Хятад, Орос, Япон, БНСУ оролцох юм.
Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний системд цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэх, үр ашгийг дээшлүүлэхэд эдгээр уулзалт ач холбогдолтой.
Мөн Монгол Улсын  сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцөд тулгуурласан бүс нутгийн цахилгаан эрчим хүчний  нэгдсэн сүлжээний зураглалыг тодорхойлно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан