Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
ШУА-ийн удирдлагууд ​нөхөр нь твиттерт жиргэсний төлөө эхнэрийг нь халжээ

Гэр бүлийн хүн нь твиттер, фэйсбүүк гэх мэт цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэний төлөө эхнэрийг нь ажлаас чөлөөлсөн хачирхалтай шийдвэр гарчээ. Тодруулбал, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй гэгч нь сая дурдагдсан үндэслэлээр тушаал гарган Төвд судлалын салбарын ЭША Б.Няммягмарыг энэ сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажлаас чөлөөлөх үндэслэлд, “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж тус хүрээлэнгийн явуулж буй бодлого чиглэлийг эсэргүүцэж, хүрээлэнгийн удирдах албан тушаалтны  өмнөөс бусдад мэдээлэл тараасан болох нь баримтаар нотлогдож байгаа нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдож байх тул Төвд судлалын салбарын ЭША Б.Няммягмартай байгуулсан  Хөдөлмөрийн гэрээг 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай” хэмээжээ.

Харин ажлаасаа халагдсан Б.Няммягмарын нөхөр судлаач Г.Ням-Очир цахим хуудастаа, “ШУА-аас халагдсан манай эхнэрийн тушаал. Нөхөр нь сошиалд элдэв зүйл бичсэн учир. Энэ бол ХКН-ын даалгавар л даа. Тийм ээ? Би ном хэвлүүлдэг. Жиргэдэг. Энэ тэгээд гэр бүлийнхнийг нь яллах ял уу? Ригдэл ерөнхийлөгч өө” хэмээн бичжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан