УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Монголчууд Орос, Хятадыг холбосон төмөр зам барьж эхэллээ
Эрдэнэт хотыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь нүүрсний Овоотын уурхайтай холбох төмөр зам барих ажил эхэллээ. Зургадугаар сарын 20-ны өдөр болсон энэ ажлын нээлтийн ёслолд Зам тээврийн сайд Д.Ганбат, ОХУ-ын Хувдалдааны танхимын тэргүүн Максим Васильев нар оролцсон байна.
Энэ шинэ төмөр зам нь монголын зам тээврийн салбарт хийж байгаа томоохон ажил бөгөөд Ази Европын холбох эдийн засгийн том зам болох юм. Энэ зам жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэж монголын эдийн засгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж Монголын Зам тээврийн сайд онцолж байна. Үүний зэрэгцээ төмөр зам барьснаар 1000 гаруй хүн түр болон байнгын ажлын байртай болох юм.
“Хятад, Монгол, Оросыг холбох энэ төмөр зам манай гурван улсын удс төр, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтойгоос гадна олон улсынач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэх эхлэл болж байна” гэж ОХУ-ын Худалдааны танхимын тэргүүн Максим Васильев хэлжээ.
Энэ зам зөвхөн нүүрс тээвэрлэх биш дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Хоёр өртөө, найман зөрлөг бүхий 542 км энэ төмөр зам цаашдаа Тувагийн нийслэл Кызылын орчимд Оросын төмөр замын сүлжээнд нийлэх юм гэж regnum.ru сайт мэдээллээ.
Эрдэнэт хотыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь нүүрсний Овоотын уурхайтай холбох төмөр зам барих ажил эхэллээ. Зургадугаар сарын 20-ны өдөр болсон энэ ажлын нээлтийн ёслолд Зам тээврийн сайд Д.Ганбат, ОХУ-ын Хувдалдааны танхимын тэргүүн Максим Васильев нар оролцсон байна. Энэ шинэ төмөр зам нь монголын зам тээврийн салбарт хийж байгаа томоохон ажил бөгөөд Ази Европын холбох эдийн засгийн том зам болох юм. Энэ зам жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэж монголын эдийн засгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж Монголын Зам тээврийн сайд онцолж байна. Үүний зэрэгцээ төмөр зам барьснаар 1000 гаруй хүн түр болон байнгын ажлын байртай болох юм.

0 Сэтгэгдэл