УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Д.Оюунхорол: Дарь-Эхийг Хайлаасттай хатуу хучилттай замаар холбосноор 100 айл орчмын замын түгжрэл буурна

Улаанбаатар хотыг гадна тойрог бүхий замтай болгох үйл ажиллагааны нэг хэсэг болох Дарь-Эхийг Хайлаасттай хатуу хучилттай 1.4 км, 57 метр урт гүүрээр холбох ажлын нээлтийг хийлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ө.Энхтүшин, Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн авто замын хөгжлийн дарга Ж.Тогтохбаяр нар оролцсон юм. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БЗД-ийн 49 дүгээр тойргоос сонгогдсон бөгөөд Дарь-Эх орчмын айлууд үүнд багтдаг. Тиймээс энэхүү ажлын төсөв хөрөнгийг шийдүүлэхэд Засгийн газрын гишүүнийхээ хувиар маш их үүрэг гүйцэтгэснийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ үеэр хэлж байлаа.

Харин УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ үеэр “Улаанбаатар хотыг гадна тойрог бүхий замтай болгох ажлыг эхлүүлж байгаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхандаа баяр хүргэе. Энэхүү ажлыг гардаж хийхээр болсон “Мотор сервис” компанийнхандаа амжилт хүсье. Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах үүднээс авч хэрэгжүүлж байгаа ажлын нэг хэсэг болох Дарь-Эхийг Хайлаасттай хатуу хучилттай замаар холбох ажил дууссанаар 100 айл орчмын түгжрэл буурна. Цаашлаад Улаанбаатар хотыг гадна тойрог бүхий замтай босгосноор замын түгжрэлгүй болох эхлэл тавигдна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн эхний ээлжинд сонгогдсон тойрог болох Дарь-Эхийнхнийгээ хамруулах гэж ажилласны үр дүн гарч байгаад баяртай байна” хэмээсэн юм.

Шинээр барих зам нь 14 метрийн зорчих хэсгийн өргөнтэй, 4 эгнээтэй, 2 талдаа 2 метр өргөн ногоон байгууламжтай, 3 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой бүхий юм байна.

0 Сэтгэгдэл