“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Колумбад голландын хоёр сэтгүүлчийг хулгайлжээ
Голландын “Пропавшие” телевизийн ажилтан хоёр сэтгүүлчийг колумбад хулгайлжээ хэмээн Нидерландын телевиз радиогийн корпораци мягмар гарагт мэдээллээ.
Телевизийн мэдээнд өгүүлснээр бол 62 настай сурвалжлагч Дерке Болте, 58 настай оператор Еугенио Фоллендере нарыг хулгайлсан хэргийн хариуцлагыг “Үндэсний чөлөөлөх арми” хөдөлгөөнийхөн хүлээх ёстой гэж Колумбын зэвсэгт хүчин баталж байгаа юм байна. Үйл явдал Колумбын умард нутаг, Венесуэлтэй хил залгаа Эль-Тарра нутагт, босогчид, хар тамхи наймаалгачид, хууль бус бүлэглэлүүд бугшсан газарт болжээ.
Хоёр сэтгүүлчийг хулгайлсныг Колумбын Гадаад хэргийн яам батлаад тэднийг суллахын тулд “бололцоотой бүхнийг хийж байна” гэжээ.
“Барьцааны хүмүүсийг суллахаар тус бүс нутаг руу колумбын армийн тусгай салаа илгээсэн” гэж нидерландын радио мэдээлж байна. Колумбын засгийн газар хоёр сэтгүүлчийг яаралтай суллахыг шаардаад байгаа гэнэ.
“Пропавшие” телевизийнхэн хулгайлагдсан сэтгүүлчдийнхээ ар гэрийнхэнт эй холбоо барьж байгаа юм байна. Нидерландын телевиз радиогийн компанийн мэдээлснээр тэр хоёр сэтгүүлч голландад өргүүлсэн хүний эхийг сурвалжлахаар хайж явсан гэжээ.
Голландын “Пропавшие” телевизийн ажилтан хоёр сэтгүүлчийг колумбад хулгайлжээ хэмээн Нидерландын телевиз радиогийн корпораци мягмар гарагт мэдээллээ. Телевизийн мэдээнд өгүүлснээр бол 62 настай сурвалжлагч Дерке Болте, 58 настай оператор Еугенио Фоллендере нарыг хулгайлсан хэргийн хариуцлагыг “Үндэсний чөлөөлөх арми” хөдөлгөөнийхөн хүлээх ёстой гэж Колумбын зэвсэгт хүчин баталж байгаа юм байна. Үйл явдал Колумбын умард нутаг, Венесуэлтэй хил залгаа Эль-Тарра нутагт, босогчид, хар тамхи наймаалгачид, хууль бус бүлэглэлүүд бугшсан газарт болжээ.

0 Сэтгэгдэл