“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Португалид ойн түймрийн улмаас 61 хүн амь алдаад байна

Португалийн Лейрия тойрогт гараад байгаа ойн түймрийн улмаас 61 хүн амь алдаж өөр 60 орчим хүн түлэгдэж бэртээд байна гэж Publico сонин ням гарагт мэдээллээ.
Нийслэл Лиссабоноос 190 км зайтай орших Педроган-Гранди суурингийн ойролцоо зургадугаар сарын 17-ны өдөр эхэлж гарсан түймрийг өнөө хүртэл унтрааж чадалгүй улам хүрээгээ тэлсээр байгаа нь энэ юм. Амь алдсан хүмүүсийн ихэнх нь машинтайгаа замд явж байсан хүмүүс гэж хэвлэл тэмдэглэсэн байна.
Хэт халуун, бас салхитай байгаа нь түймрийг унтраахад бэрхшээл үүсгэж улам дэврээж байгаа юм байна. Орон нутгийн цагдаагийнхны хэлж байгаагаар бол түймэр ойд аянга бууны улмаас дэгдсэн гэнэ.
Гал түймэр эсэргүүцэгч 100 гаруй ажиллаж байгаа түймрийн бүсээс одоогоор гурван ч суурингийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж, олон хүн амь үрэгдсэн учраас тус улсад гашуудал зарлаад байна.
Хөрш Испани түймэр унтраахад туслуулахаар хоёр онгоцоо Португали руу илгээжээ.

0 Сэтгэгдэл