“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Москвад насанд хүрээгүй 130 хүүхдийг саатуулжээ

Зургадугаар сарын 12-нд Москва хотын Тверийн гудамжинд сөрөг хүчнээс зохион байгуулсан Авлигын эсрэг жагсаалд оролцогсдоос цагдаагийнхан насанд хүрээгүй 130 гаруй хүүхдийг баривчлан саатуулсан гэж Москвагийн Аюулгүй байдлын удирдах газрын дарга Владимир Черников ТАСС агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Үүний өмнө Дотоод яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк эсэргүүцлийн цуглааны үеэр хэв журам зөрчсөн 150 хүүхдийг саатуулсан гэсэн юм. Эд бүгдээрээ хууль бусаар зохион байгуулсан цуглаанд оролцсон хүмүүс гэжээ.
Цуглаан эхлээд эрх баригчдаас зөвшөөрөл авсан Сахаровын өргөн чөлөөнд болох байсан ч 12-ны шөнө сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өөрийн талынхнаа уриалж "Оросын Өдөр" баярын арга хэмжээ болох гэж байсан Тверийн гудамжинд цуглана гэж мэдэгдсэн юм байна.
Навалныйг цуглаанд оролцохоор гарах гэж байхад нь гэрээс нь баривчлан 30 хоног саатуулахаар болсон байна. Сөрөг хүчний өөр нэг удирдагч Илья Яшиныг болохоор цуглаан болсны дараа барьж 15 хоногоор сааатуулсан бол Вячеслав Мальцавыг нь мөн 10 хоногоор баривчлахаар шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл