Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
“Дэд бүтцийн төв” буюу Сервис Центр төслийг танилцуулах ээлжит уулзалтыг зохион байгууллаа
Өчигдөр буюу 06 сарын 12-ны өдөр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас "Дэд бүтцийн төв"  буюу Сервис Центр төслийг сурталчилан таниулах ээлжит уулзалтыг Баянзүрх дүүргийн  тав болон 22 дугаар хорооны иргэдэд зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын дарга Ж.Батбаатар болон бусад албаны хүмүүс,  иргэд оролцлоо.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам: "Өнөөдөр гэр хорооллын иргэдэд хамгийн их тулгамдсан асуудал бол агаар, хөрсний бохирдол. Үүнээс  гарах хамгийн эхний алхам нь "Дэд бүтцийн төв" буюу Сервис центр төсөл гэж албаныхан үзэж байгаа. Тус төсөл  хэрэгжсэнээр хамгийн гол нь гэр хорооллын агаар, хөрсний бохирдол буурч, иргэд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Төслийн хүрээнд 200  өрх нийлж бүлэг байгуулан хоорондоо тохиролцож, хоёр айлын газрыг чөлөөлж өгснөөр Нийслэл гурван давхар байгууламж бүхий "Дэд бүтцийн төв"-ийг тухайн чөлөөлж өгсөн газарт нь барих юм. Тухайн “Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд маань халуун, хүйтэн устай, бохирын шугамтай холбогдож, орон сууцанд амьдардаг иргэдтэй ижил нөхцөлд амьдрах боломж бүрдэх юм.” хэмээлээ.

Харин Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын тэргүүлэгч Ж.Баярсайхан “Өнөөдөр энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын агаар, хөрсний тодорхой хэмжээнд буурч, Дэд бүтцийн төвийг дагасан тодорхой хэмжээний ажлын байр нэмэгдэх юм байна. Мөн иргэд маань өөрсдийн эзэмшлийн газартаа дэд бүтцэд холбогдсон хувийн орон сууц цаашлаад хаустай болох боломжтой болох юм байна. .Иймээс иргэд хоорондоо сайн зөвшилцөж зөв ажлыг дэмжээд явах нь зүйтэй” хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан