Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Москвад сөрөг хүчний цуглаанд оролцогсдыг хоморголон баривчилж байна

ОХУ-ын нийслэл Москва хотод Алексей Навальный тэргүүтэй сөрөг хүчнийхний зохион байгуулж байгаа авлигын эсрэг жагсаал цуглаанд оролцогсдыг хууль хүчнийхэн баривчилж эхэллээ.
Өчигдөр орой 17,00 цагийн байдлаар гэхэд л Москвад 400 гаруй хүнийг баривчлан саатууллаа хэмээн ОВД-Инфо хэвлэл мэдээлжээ. Харин гуравдугаар сарын 26-нд болсон жагсаалын үеэр 700 гаруй хүнийг саатуулж байсан юм.

Тверийн гудамжинд 14,00 цагаас эхэлсэн цуглаанд оролцогсод авлигын эсрэг уриа лоозон, зурагт хуудас барьж, уриа хашгирч байсан  бол цагдаа, тусгайгийн ОМОН-ынхон тэдний эсрэг талд эгнэн жагссан байжээ.
“Дождь” хэвлэлийн мэдээлснээр бол Тверийн гудамжинд хэн нэгэн хий цацсанаас цуглаанд оролцогсдын нүд улайсан байсан гэнэ. Үүнтэй зэрэгцээд цагдаагийнхан хар масктай хүмүүс хийн баллон барьсан явсан гэж мэдэгджээ.

Пушкины талбайд болсон цуглааны үеэр жагсагчдын эсрэг чинжүүний хий ашигласан гэж “Открытой России” сайт бичсэн байна. Ингэж хий цацсан хүнийг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа гэнэ.
Тверийн гудамжинд болсон цуглааны үеэр Рос гвардийн нэг ажилтан гэмтсэн гэж цагдаагийнхан мэдээлж байна.

Нүдээр үзсэн хүмүүс цагдаа, тусгайгийн ажилтнууд  цуглаанд оролцогсдыг хөл толгойгүй бороохойдож,  машин руу чулуудаж байсан гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Харин хүмүүс тэдний өөдөөс “гутамшиг” хэмээн  хашгиран, шүгэлдэж байсан гэнэ.

Москвагийн авлигын эсрэг, аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Владимир Черников “Алексей Навальный тэргүүтэй сөрөг хүчнийхэн нийслэлийн төвд цугларч уриа лоозон хашгиран илэрхий өдөөн хатгалга үйлдсэн. Москвагийн төвд болсон ийм хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд цагдаагийн ажилтнууд хуулийн хүрээнд  ажилласан” гэснийг topnews.ru мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан