“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Трампыг гадаадаас санхүүжлээ хэмээн шүүхэд өгөх нь
Америкийн Мериленд мужийн прокурор Брайан Фрош болон Колумба тойргийн прокурор Карл Расин нар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалдаа орсны дараагаар гадаад орноос санхүүжилт авсан нь авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж шүүхэд өгөх гэж байгаагаа зарлалаа хэмээн The Wall Street Journal хэвлэл даваа гарагт мэдээллээ. Тэд Ерөнхийлөгчийг “гадаадын зкасгийн газраас сая сая доллар авсан” гэж буруутгаж байна.
“Энэ бол зөвхөн Мэрилендийн, завхан Колумбын төдийгүй шударга төртэй байх гэсэн нийт америкчуудын эрх ашигтай холбоотой асуудал” гэж прокурор Фрош хэлсэн байна. Тэр үүнтэйгээ хамт АНУ-ын Үндсэн хуульд америкийн албан тушаалтнууд гадаад орны засгийн газраас бэлэг, бусад эд зүйл авахыг хориглодог гэдгийг бас дурджээ.
АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар хувийн бизнестэй байсан ч албан утшаалдаа ормогц түүнийгээ худалддаг байж. Харин Трамп ингэсэнгүй өөрийн бизнесээ насанд хүрсэн гурван хүүхэд Дональд, Иванка, Эрик нартаа өвлүүлэн эзэмшүүлсэн. Ийм байдлаар Трамп хувийн компанидаа, хүүхдүүддээ албан тушаалын байдлаа ашиглан туслах боломжтой болсон.
2017 оны хоёрдугаар сард The New York Times хэвлэлд бичсэнээр бол компанийн нийгмийн даатгалын дугаар нь эрхэм ерөнхийлөгчийн нэр дээр байгаа гэнэ. Энэ бүхэн нь компанийнхаа нэрээр гаднаас хөрөнгө татаж байхыг үгүйсгэхгүй гэжээ.
Прокуроруудын нэхэмжлэлийг шүүх авч хэлэлцвэл Дональд Трампаас татварын тооцоо баримт, гадаад худалдааны орлого зарлагыг шаардах юм байна. Одоо тэд Дээд шүүх нэхэмжлэлийг нь авч үзэхийг хүлээж байна.
Америкийн Мериленд мужийн прокурор Брайан Фрош болон Колумба тойргийн прокурор Карл Расин нар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалдаа орсны дараагаар гадаад орноос санхүүжилт авсан нь авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж шүүхэд өгөх гэж байгаагаа зарлалаа хэмээн The Wall Street Journal хэвлэл даваа гарагт мэдээллээ. Тэд Ерөнхийлөгчийг “гадаадын зкасгийн газраас сая сая доллар авсан” гэж буруутгаж байна. “Энэ бол зөвхөн Мэрилендийн, завхан Колумбын төдийгүй шударга төртэй байх гэсэн нийт америкчуудын эрх ашигтай холбоотой асуудал” гэж прокурор Фрош хэлсэн байна. Тэр үүнтэйгээ хамт АНУ-ын Үндсэн хуульд америкийн албан тушаалтнууд гадаад орны засгийн газраас бэлэг, бусад эд зүйл авахыг хориглодог гэдгийг бас дурджээ.

0 Сэтгэгдэл